Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 20,597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

2026/02/02

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 20,597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.26-аас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд) 816 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 289, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 312, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 15, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 142, бусад 15 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 129,135 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 127,870 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1388 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 


Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3440, Танхайрах 422, Хүний биед халдах 283, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 347, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 123,253, бусад 1513 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 278 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс гэмт хэрэг, зөрчлөөс сэрэмжлүүлэх үүднээс дурдвал

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл буюу хутга ашиглан хохироосон нийт 5 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгон шүүх рүү шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. 
Тухайлбал Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний гуяны дотор талд хутгалж, улмаас амь насыг нь хохироосон хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг тус аймгийн Прокурорын байгууллагад шилжүүллээ.  
Мөн өнгөрсөн 7 хоногт Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүний амь насыг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон нийт 4 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, шүүх рүү шилжүүлсэн. 
Дээрх хүний амь насыг санаатай хохироосон хэргүүдийг үйлдсэн этгээдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоод байна. 


Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 хувь буюу 7659 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байна. 


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

НИТХ Б.Пүрэвдагвад 2.1 их наядын өр тавих эрх олгоно
Улирлын томуугийн вакцины хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НИТХ Б.Пүрэвдагвад 2.1 их наядын өр тавих эрх олгоно
Улирлын томуугийн вакцины хамралт улсын хэмжээнд 37.4 хувьтай байна
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он