Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2024/05/03

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд  (2024.05.02) Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан байна.

Хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь хурдацтай өсөж байгаатай уялдуулан насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг сайжруулах зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Ахмад настны тухай хуульд ахмад настанд зөвлөгөө өгөх, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ болон өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгож, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан ч энэ шинэ үйлчилгээний хэрэгжилт тун хангалтгүй байна. Энэ төрлийн үйлчилгээнд тухайлбал 2022 оны байдлаар 2300 хүнд 600.0 сая төгрөг зарцуулж, нийт ахмад настны нэг хүрэхгүй хувийг хамруулж байгаа нь Монгол Улсад ахмад настныг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцуулах зэрэг үйлчилгээ байхгүйтэй адил байна гэсэн үг юм.

Ахмад настны тухай хуулийн ихэнх заалтын хэрэгжилтийг хангах чиг үүргийг орон нутгийн байгууллагад өгсөн боловч нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах байгууллага болон арга механизм нь тодорхойгүй, орон нутгийн төсөвт хангалттай хөрөнгө тусгагдаагүй зэрэг шалтгаантай байна. Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн дагуу үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг туслалцаа нь ахмадуудын тодорхой зорилтот бүлэгт бус, нийт ахмадуудын эрэлт хэрэгцээнд үндэслэх шаардлагатай.

Одоогоор манайд ахмад настанд зөвхөн протез, ортопедийн хөнгөлөлт үзүүлэх, амралт рашаан сувиллын хөнгөлөлтийг жилд нэг удаа үзүүлэхээс өөр тэдэнд зориулсан байнгын тогтмол үзүүлдэг төрөл бүрийн сэргээн засалтын болон хөгжил, хамгааллын үйлчилгээ дутагдалтай байна. Иймд ахмад настны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тодорхой болгох, урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх шаардлагын үүднээс хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусгасан гэлээ.

Мөн хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ноогдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд 1 байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 болохоор байна. Өөрөөр хэлбэл хүн ам насжихын хирээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байна.

Иймд ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг тусгав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. 2020 оноос 2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгсөн.

Энэ хууль батлагдсанаар ахмад настанд төрөөс үзүүлэх дэмжлэг үйлчилгээнд хамрагдах ахмад настны тоо өсөж 50.0 орчим тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдана. Нийт зардлын 80 гаруй хувь ахмад настны хөгжлийн болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сэргээн засах зэрэг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд зарцуулагдана.

 Ингэснээр ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ, эрүүл насжилтыг дэмжиж, эрүүл мэнд, нийгмийн оролцоо сайжирч улмаар эмнэлэгт хэвтэх, эм худалдан авах зэрэг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний зардал аажмаар буурах эерэг нөлөөтэй юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйлчилгээг дэмжсэнээр ахмад настны болон мэргэжлийн байгууллагуудын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
У.Баатар: “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нийтийн албанд томилогдох 234 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн дцс, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх EPC гэрээнд гарын үсэг зурлаа
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ
Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил үргэлжилж байна
Жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тохиолдол 16 хувиар өссөн байна
Япон улсад адууны махны экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он