Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Явган замын хучилтын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2026/03/03
   НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодруулбал, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас 2025 ОНЫ 01/762 дугаартай албан бичгээр “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасны дагуу өнөөдөр хэлэлцлээ. Одоогоор 2019 оны Явган хүний зам, талбайн төлөвлөлт, тавигдах шаардлага, 2022 онд баталсан Явган замын хучилтын стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд суурийн хучилтыг элсээр хийнэ, хавтан хоорондын зайг цементээр хийнэ гэж тусгасан байна. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт нь материалын үйлдвэрлэлтийн цаг үеэ дагаад материалтай холбоотой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа байгалийн чулуун хавтан хучилт нь манай улсад ашиглалтын технологи байхгүйгээс энгийн хавтангийн технологи баримталж ажиллахаас өөр сонголтгүй байгаа бөгөөд энэхүү технологи нь хавтан хоорондох зайг элсэн чигжээс хийдэг технологи юм. Иймд “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлага” хотын стандартад бат бөх, эдэлгээ удаан тул байгалийн чулуун хавтан, түүнийг дагалдах засвар үйлчилгээ зэргийг тусгах шаардлага үүссэн тул дараах нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцлээ. Ингэснээр явган замын засварын зардлыг бууруулж, ашиглалтын насыг уртасгана гэдгийг албаныхан онцоллоо. Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс стандартыг цаг үетэйгээ уялдуулан шинэчлэх нь зөв. Харин явган замын ажлын явцыг хурдан шуурхай хийдэг байх, гүйцэтгэлээ бүрэн хариуцах, харааны бэрхшээлтэй иргэдийн явах нөхцөлийг бүрэн хангах, гүйцэтгэлийг бүрэн хянах, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зэрэгт анхаарч ажиллах талаар санал хэллээ.
Дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав:
📌Зургаадугаар бүлэг. Замын хучилтын бүлэгт “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, чулуун болон резин материалаар хийж болно” гэснийг “Явган хүний замын гадаргууг бетон, асфальтбетон, хавтант, байгалийн чулуун хавтан, чулуун хучлага, болон резин материалаар хийж болно” гэж өөрчлөлт оруулах,
📌Зургаадугаар бүлэг. 6.6.-д Байгалийн чулуун хавтан хэсэгт: “Байгалийн чулуун хавтангууд нь бат бөх чанартай удаан эдэлгээтэй бөгөөд ашиглалтын засвар үйлчилгээ бага байдаг. Байгалийн чулуун нь сүвэрхэг чанар багатай гадаргуу нь засвар үйлчилгээ хийхэд хялбар болгодог” гэж
📌Арвандөрөв дүгээр бүлэг.14.1.9-д Хавтанг уян чигжээсээр дүүргэх технологи:
“Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар өрөлтийг хийсний дараа шаардлага хангасан эпоксид, полиуретан зэрэг ус шингээлт багатай, химийн болон механик урвалд тэсвэртэй, уян хатан шинж чанартай чигжээсийг хавтан хоорондын зайд чигжин хийнэ. Тус чигжээс нь ус, чийгнээс суурийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг тул дараах байдлаар гүйцэтгэвэл зохино. Үүнд: Хавтан өрсний дараа сайтар нягтруулна. (Тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх шаардлагатай)
- Нягтруулсны дараа хавтан хоорондын нийлэх хэсэгт хамгаалалтын тууз нааж, тоос шороо, элдэв сул эд хэсэггүй, тос тосоолын материалгүй нэгэн жигд цэвэрхэн бөгөөд хуурай байх эпоксид, полиуретан материалаар зайг дүүргэнэ” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахыг хуралдаанаар дэмжлээ.

Холбоотой мэдээ

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он