Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

2026/03/18

Улаанбаатар хотод төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хотын экологийн тогтвортой байдал, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна.

Манай улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь нийслэлээс гардаг бөгөөд энэ нь хогийн төвлөрсөн цэгүүдийн ачааллыг хэт нэмэгдүүлж, хөрс, агаар, газрын доорх усны бохирдлыг дагуулж байна.

Иймд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан.

Төсөл нь хог хаягдлыг устгах уламжлалт аргыг орлохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх давхар үр ашигтай шийдэл гэдгээрээ онцлог юм. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих 35 МВт хүртэлх хүчин чадалтай тус хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байна. Уг хүчин чадал нь нийслэлийн эрчим хүчний системд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна хог хаягдлын төвлөрлийг мэдэгдэхүйц бууруулах стратегийн ач холбогдолтой. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/85 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг Даргын 2026 оны 02 дугаар сарын 12-ны А/222 тоот захирамжаар төслийн түншлэлийн гэрээ байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан түншлэгчтэй түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагда ажиллаж байна. Урьдчилсан сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 02-р сарын 12-ны өдөр Улаанбаатар.мн болон Өнөөдөр сонинд хэвлүүлсэн. Санал авах эцсийн хугацааг 2026.03.16-ны өдрөөр товлосон байна.

Төсөл хэрэгжих талбайд нийт 158 нэгж талбар өртөж байгаагаас 109-ийг нь чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн хэсэгт газар чөлөөлөлт, зөвшилцлийн ажил үргэлжилж байна.   

Төслийн нийгэм, байгаль орчны үр өгөөжийн хувьд гэр хорооллын 2,333 орчим янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан нь агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Мөн хогийн цэгүүдийн талбайн тэлэлтийг хязгаарлаж, хөрсний бохирдлыг багасгах, метан хий ялгарлыг бууруулах зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулах стратегийн ач холбогдолтой.

Дэлхийн олон хот, тухайлбал Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай нэвтрүүлж, хотын хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж байгаа туршлага бий. Энэ жишгээр Улаанбаатар хотод хэрэгжих уг төсөл нь зөвхөн хог боловсруулах биш, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой шийдэл болох боломжтой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Хүүхдийг төөрөх эрсдэлээс сэргийлж 515 хүүхдэд асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он