Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Тамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

2025/01/27

Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар багуулагдсан ажлын хэсгээс Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийн өнөөдрийн хуралдаанд тамхины хяналтын талаарх олон улсын бодлого, түүний чиг хандлага, өөрчлөлт, туршлагын талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга, хатагтай Адриана Бланко уг конвенцийн дэлхий дахины хэрэгжилтийн талаар танилцуулсан бол ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр энэ талаар Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярив. Манай улс тамхины хяналтын хууль, эрх зүйн орчныг шинэчлэн, тодорхой хэмжээнд сайжруулсаар ирсэн боловч хэрэглээ, тархалт, ялангуяа залуу үе, өсвөр насныхны хэрэглээ улам нэмэгдсээр байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Баттөр илтгэлдээ дурдаж, утаат тамхины зэрэгцээ цахилгаан тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг тоо баримт татан ярилаа. Татварын бодлогыг шинэчлэх, онцгой албан татварын зарцуулалтыг оновчтой болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулж шинээр бий болж байгаа тамхины төрлийн болон никотин агуулсан бүтээгдэхүүнүүдийг зохицуулах, ил худалдаалах, сурталчлахыг хориглох, тамхигүй бүсүүдийг бий болгож, хүрээ хэмжээг нь тэлэх, хэрэглэж эхлэх насны босгыг нэмэгдүүлэх, элдэв амт, үнэр, хорт чанарыг багасгах, хайрцаг сав, өнгө үзэмжинд хүртэл хяналт тавих, хуулиар зохицуулах шаардлага байгааг тэрбээр дурдлаа.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийн хэлтсийн зохицуулагч Ши Йин хүүхэд, залуусыг тамхины хор уршгаас хамгаалах, тамхигүй ирээдүй үеийг бий болгох талаар илтгэл тавив. Тэрбээр тамхины хэрэглээ нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь тодорхой учир тамхины хяналт зайлшгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндэд төдийгүй ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг баримт, нотолгоонд тулгуурлан ярилаа. Тамхины хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нь оновчтойг тэрбээр онцолж, ялангуяа залуу үе, хүүхдүүдийг амьдарч, тоглож, сурч байгаа газарт хамгаалах шаардлагатайг тэмдэглэсэн юм.

Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Эрүүл мэндийн татварын хэлтсийн дарга Пол Жеремиас тамхины хяналтыг татвараар дамжуулан хэрэгжүүлэх бодлого, түүнд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг даван туулах эр зориг, чин хүсэл чухал болохыг олон улсын жишээ баримтаар нотлон өгүүлэв. Мөн дэлхийн улс орнууд тамхины хяналтын хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд, ахиц дэвшлийг гаргаж байгааг танилцуулж, онцгой албан татварыг хэмжээ, үнийг нэмэгдүүлэх нь хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй цорын ганц арга хэрэгсэл гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт оролцсон ажлын хэсгийн болон Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаач нар дээрх илтгэлүүд болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг дээр хийж буй судалгаа, тооцооллын ажлууд, гарц шийдэл боловсруулах хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааг товч танилцуулж, энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүн ихээхэн чухал гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа тоо баримт, статистик судалгаатай холбоотой мэдээллүүдийг магадалж, татварыг нэмэгдүүлэх, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлж ажиллах, эрх зүйн хүрээнд дэвшилттэй зохицуулалтуудыг төлөвлөх талаар саналаа хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц тамхины хэрэглээг хязгаарлахын тулд орлох зүйлийг бий болгож байж үр дүнд хүрнэ гэдгийг онцлоод олон улсын судалгаанаас харахад ногоон байгууламж, спортоор хичээллэх боломж, тоглоомын талбай зэргийг өргөжүүлэх нь энэ зорилттой шууд хамааралтай байгаа тул онцгой албан татварыг зарцуулалтыг үүнд чиглүүлэх нь зүйтэй гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нарийвчилсан судалгаа, тооцоонд үндэслэж шийдвэрлэхгүй бол тамхийг хязгаарласнаар түүнээс илүү хор уршигтай хар тамхи зэрэг өөр зүйл донтох байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхаарч ажиллах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тамхинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа явдал хамгийн хор уршигтайг дурдаж, энэ талаар зохих арга хэмжээг хугацаа алдалгүй авах нь зүйтэй гэмэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун шууд болон дам сурталчилгаанд хяналт тавьж, нийгэмд нөлөө ихтэй хүмүүс, урлагийн бүтээлийг эерэгээр ашиглах, энэ талаар нягт хамтран ажиллах шаардлагатай гэлээ.

Нийслэлийн 72 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг ерөнхий болловсролын сургуулийн орчинд тамхины хэрэглээ, тэр дундаа электрон тамхины хэрэглээ ноцтой түвшинд хүрснийг ярив. Хичээлийн завсарлагаагаар төдийгүй хичээлийн дундуур сурагчид багшаас чөлөө авч гараад түүнийгээ татаж байгаа нь донтолтын асар өндөр түвшинд харуулж буйг тэрбээр онцлоод багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд нөлөөллийн ажлыг хийж байгаа боловч үр дүн гарахгүй байгаа нь энэ асуудал сургуулийн орчинд шийдвэрлэж болох хэм хэмжээнээс нэгэнт давчихсан байгааг илэрхийлж байна гэсэн юм.

Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор Т.Ариунтуяа тамхидалт, түүний сөрөг нөлөөний талаар судалгаа хийснээ танилцуулж, манай улсад дараагийн 10 жилд тамхины хэрэглээ хамгийн өндөр түвшинд хүрч, 40 орчим жилийн дараа хүн амд илрэх эрүүл мэндийн дарамт оргилдоо очино гэсэн дүн гарсныг анхаарууллаа. Ийм нөхцөл байдлыг баруун Европын зэрэг улс орнууд даван туулахдаа улс төрийн манлайлал, хяналт, хязгаарлалтын бодлогыг тууштай хэрэгжүүлсэн хэмээн тэрбээр онцлов.

Хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ой, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1615 болжээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана
Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он