Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

2025/01/28

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 202 оны 01 дүгээр сарын 27-нд хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан юм.

Тэрбээр, тус хэлэлцээрийн зорилго нь хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, хоёр талын төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах, нүүрсний орд дахь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших юм байна. Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэхийн зэрэгцээ дараах ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

Монгол, Хятад хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцээрийн нэр анхныхаас өөрчлөгдсөн шалтгаан, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэж хэлэлцээрт нэмж оруулж ирсэн, уурхайн олборлолтод хятадын талын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан, нүүрсний боловсруулалттай холбоотой заалтыг хассан шалтгааныг тодруулав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр хийснээс хойш 11 жилийн хугацаанд гурвалсан байдлаар буюу төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн ажлууд цогцоороо явна гэсэн байр сууриар хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. Өнгөрсөн 60 гаруй удаагийн ажлын хэсгийн протоколууд дээр тодорхой туссан. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд ээлтэй буюу нар, салхины маш давуу байрлалтай. Энэ байршлын давуу байдлаа ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гарган орлого олох, сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмжүүдээс шаардлагатайг нь экспортоор авах нь зүйтэй гэж үзээд энэ зүйлийг нэмсэн гэсэн хариулт өгсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уурхайн олборлолтыг дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх, нүүрсийг үнэгүйдүүлэхгүй байхад анхаарах, хяналтыг сайжруулах талаар үг хэлсэн. Мөн бусад боомтуудыг холбох ажлыг эрчимжүүлэх, байгаль орчны асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Суурь зарчим бол хэлэлцээр харилцан ашигтай байх гэдгийг анхааруулсан. Тэрбээр, монголын талын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Нүүрсний борлуулалтаас хүртэх үр өгөөжийг баталгаажуулах асуудал хамгийн чухал. Гишүүдийн хэлж буй хэлэлцээрийн төслийг УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолтой нийцүүлэх асуудлыг анхаарч ажиллаарай хэмээсэн. Говийн усан хангамж, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний экспорт гэж УИХ-ын тогтоолд тусгасныг тэрбээр онцлоод, хэлэлцээрт байгаагүй зүйл, заалттай холбоотой УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй асуудлыг Засгийн газар анхаарч ажиллахыг сануулав.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Зсагийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Богдхан ууланд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Увс аймгийн Сагил сумын 100 жилийн ой, улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит бөхийн барилдаан болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1615 болжээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Тэтгэврийн реформ, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэлд дэлхийн банктай хамтран ажиллана
Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Өнөөдөр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орлоо
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Дугуйтай-Улаанбаатар марафон 2025" тэмцээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт орно
Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он