
Энэ жил буюу 2025 оноос сэлгээнд тариалах тосны ургамлын дотоодын болон импортын үрийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн бүртгэлийн арилжаанд оролцон тариалах, хураасан ургацаас дотоодын үйлдвэрт нийлүүлэх болон экспортлох арилжааг биржээр дамжуулан зохион байгуулахтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны зураглалын талаар экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд танилцуулга мэдээллийг олгох уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Тус уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Салбарын хяналтын газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ургамал хамгааллын газар болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК хамтран зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдтэй харилцан санал солилцлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.