Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлийн төсөв болон Сэлбэ хотын санхүүжилттэй холбоотой хоёр асуудалд тайлбар өглөө

2025/07/01

Нийслэлийн төсвийн орлого, зарлагатай холбоотой цаг үеийн асуудлаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 2024 онд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн тайлангийн үеэр танилцуулсан. Мөн Үндэсний аудитын газрын мэдээлэлтэй хамааралгүй боловч Сэлбэ хот төсөлд олон улсаас босгосон 500 сая ам.долларын бондын мөнгөнөөс үр ашиггүй хадгалсан гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тараад байсан. Эдгээр асуудалд хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар зарцуулсан, үр ашиггүй төслийн мөнгө хадгалсан асуудал байхгүй гэдгийг өнөөдөр албаны хүмүүс тайлбарлаж хэллээ. 

Албаны тайлбарыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ “Хан-Уул дүүрэгт 2024 онд хөрөнгө оруулалтын дөрвөн ажил хийгдсэн. Үүний нэг ажил нь Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нийт гэрээний дүн 9.8 тэрбум төгрөг, цэцэрлэгийн барилгын ажил нийт гэрээний дүн 6.7 тэрбум төгрөг, 26 дугаар сургуулиас хорооны байр хүртэлх авто замын ажил 689 сая төгрөг, 200 ортой цэцэрлэгийн барилгыг 3.2 тэрбум төгрөгөөр төсөвлөж, нийт гэрээний үнийн дүн 20.6 тэрбум төгрөг бүхий хөрөнгө оруулалтын ажил 2024 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжсэн. Эдгээр ажлыг яаралтай гүйцэтгэх үүднээс хуульд нийцүүлэн гэрээний үнийн дүнгийн 30 хувийг урьдчилгаа болгож өгөх ёстой байсан. Нийт 6.2 тэрбум төгрөгийн үнийн дүнг олгох байсан. Хан-Уул дүүргийн холбогдох удирдлагууд өөрсдөө дур мэдэн хууль зөрчөөгүй боловч журмыг зөрчин 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг урьдчилгаа төлбөр дээр илүү олгосон байна. Энэ нь аудитын байгууллагаас гадна нийслэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон. Журмаараа нийт 30 хувийн урьдчилгаа өгөх ажил дээр 45 хувийн урьдчилгаа өгсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолын 4.8.13-т заасан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжих төсөл, арга хэмжээний урьдчилгаа төлбөрийн нийт хэмжээ нь барилга байгууламжийн төслийн хувьд гэрээний үнийн дүнгийн 30 хүртэлх хувьтай байх бөгөөд тухайн онд батлагдсан нийт санхүүжилтийн дүнгээс ихгүй байна” гэх заалтыг зөрчсөн байна. Аудитын дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга болон удирдлагуудад шаардлага, албан үүргийг хүргүүлсэн. Нийслэлийн Аудитын газрын албан зөвлөмжийн дагуу есдүгээр сарын 30-ны өдрийн дотор биелэлтийг шийдүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажлууд учраас хурдан шуурхай ашиглалтад оруулахын тулд хөрөнгө оруулалтыг шийдсэн нэгдүгээр асуудлыг тайлбарлалаа” гэв.

Хоёрдугаарт, нийслэлээс олон улсын 17 хөрөнгө оруулагчаас 500 сая ам.долларын бонд босгож, Сэлбэ хотын төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол банк дахь Сангийн яамны ам.долларын дансанд санхүүжилтийг амжилттай шилжүүлж авсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар үнэт цаасны хөрөнгийг Сэлбэ төслийн зарцуулалтад гарах хугацаанд үр ашигтай хадгалах зорилгоор арилжааны банкуудад хуваан байршуулах үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс Сангийн яам болон Монголбанкнаас зөвлөмж, зөвшөөрлүүдийг үе шаттайгаар авч, 1,329.1 тэрбум төгрөгийг хагас жилээс хоёр жилийн хугацаатай, хугацаанаас хамаарч 12.5-16.1 хувийн хүүтэй, 100 сая ам.долларыг 8.05 хувийн хүүтэй хадгаламжийг 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр арилжааны банкуудад илүү хүүтэй буюу эрсдэлийг хамгаалж байршуулсан. Ингэснээр 2024 оны өвлийн улирал, 2025 оны нэгдүгээр хагаст Монгол Улсад инфляцыг тодорхой түвшинд барихад нийслэл Улаанбаатар хот үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Монголбанкнаас ч албан ёсоор хэлдэг.

Нийслэлийн 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайланд гадаад үнэт цаасны хүүгийн өглөгийг 14.7 тэрбум төгрөг, гадаад үнэт цаасны хадгаламжийн хүүгийн авлагыг 11.6 тэрбум төгрөг, ханшийн алдагдлын зөрүү 2.3 тэрбум төгрөгийг алдаад байгаа харагдах боловч хадгаламж хийхэд эхний үед хүү бага, зээл авахад зээлийн хүү эхэндээ өндөр байдагтай адил үйл явц үргэлжилснийг хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбарлав. Харин ч 2025 оны эхний хагас жилээр нь тооцвол орлого нэлээдгүй өснө. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүүгээс 108.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үнэт цаасны хүүгийн төлбөрт 66.3 тэрбум төгрөг өгөх буюу ханшийн алдагдлын зөрүү 2.3 тэрбум төгрөгөө тооцоод нийслэл Улаанбаатар хотод 2025 оны эхний хагаст 39.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна. Тиймээс Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан байна гэж хэлэх үндэслэлгүй болохыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тодотгов.

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөллөө
Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар 1418 км зам гүйжээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэлээ
Цахилгааны хөнгөлөлт дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зогсоно
Дүүжин замын тээврийн төслийн 2 буудлын барилгын ажил дуусаж, дотоод засал хийж байна
Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн барилга угсралт, засварын ажил бүрэн дууслаа
“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шалгалт хийж, 1200 гаруй хүнийг сургалтад хамруулав
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он