Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг явган хүний зам болгон тохижуулж байна

2025/07/02

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Саруул” захын хойд талд зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг чөлөөлж, тухайн талбайд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ил зогсоол, явган хүний зам барьж байна. Тухайн байршилд НЗДТГ болон дүүргийн холбогдох албаныхан ажиллалаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргын 237 дугаар захирамжийн дагуу “3огсоол” хөтөлбөрийн хүрээнд СБД-ийн 3 дугаар хороо буюу Саруул худалдааны төвийн хойд талд 16, 17 дугаар байрны оршин суугчдын санаачилгаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан байсан 16 гараашийг буулгасан. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй машины ил зогсоолыг барьж, тохижуулж, ажлыг долоодугаар сард багтаан бүрэн дуусгана.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлаж буй зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нурааж, үр дүнтэй ашиглаж байгаад иргэд сайшаалтай байгаа. Гарааш буулгах арга хэмжээ амжилттай хэрэгжиж, 70-80 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн дүүргийн хэмжээнд энэ онд төлөвлөсөн ажлын тендер зарлалт 80 хувьтай бөгөөд эхний ээлжийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Явган хүний зам давчуу зарим байршилд ААНБ-уудтай тохиролцож, хашаа, хайсыг буулгаж иргэдэд ээлтэй болгож, автомашин зорчих боломжийг нэмэгдүүлж байна. Тус хороонд байрлаж буй Орос 3 дугаар сургууль нь 2000 орчим сурагчтай боловч урд хэсэгтээ стандартын явган хүний зам байхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэв.

 

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж гээд иргэдэд хэрэгцээтэй тохижилт хийж байгаа сайн жишгийн нэг энэхүү байршил дээр харагдаж байна. Харин энэ хэсэгт сургууль орчмын явган хүний замын стандарт мөрдөгдөөгүй байна. Тиймээс ААНБ-уудтай тохиролцож, газрыг нэг метр орчим татуулах зэргээр олон улсын жишгээр арга хэмжээнүүд авч, тохижилт хийж болно. Ингэснээр оршин суугчдад ээлтэйгээс гадна тухайн ААНБ нь нийслэл болон дүүргээс татварын хөнгөлөлт эдлэх зэрэг дэмжлэгийг авч, хэн хэндээ хэрэгцээтэй байдлаар асуудлыг шийдэж болдог” гэлээ.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он