Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах нь үнэгүйдлээс хамгаалах зөв арга

2025/04/23

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гаргасан.

Уг шийдвэрийн дагуу системийн нөлөө бүхий дөрвөн банкнаас хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд энэ долоо хоногт арилжааны банкуудтай гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг байршуулж эхлэх гэж буй юм.

Энэ талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны гишүүн, Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш Ч.Өнөржаргалаас тодрууллаа.

 

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах нь зөв гэсэн дүгнэлтийг юуг үндэслэж гаргасан бэ?

-Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Мэргэжлийн хороо гэж байгуулагдсан. Шинээр байгуулагдсан хороо энэ удаа Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хэрхэн үр ашигтай байршуулах тал дээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хийж байна.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох мөнгөн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар зөвшөөрсөн хөрөнгө оруулалтуудад байршуулах боломжтой юм. Энэ удаа манай хороо анхны хөрөнгө оруулалт болох 700 тэрбум төгрөгийг арилжааны банкинд үр ашигтайгаар байршуулах вэ гэдэгт мэргэжил арга зүйн талаас дүгнэлт өгөхөөр тодорхой ажлыг хийлээ. Юуны өмнө  Монголбанкны бодлогын хүү, хэрэглээний үнийн индекс, арилжааны банкуудын дундаж хүү гэсэн үзүүлэлтүүдийг харгалзаад чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулах хадгаламжийн доод хүүг тогтоосон.

Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс арилжааны банкуудаас хадгалах боломжтой мөнгөн дүн,  хүүгийн талаарх саналыг нь авсныг манай хороо хэлэлцээд тогтоосон доод хүүгээс дээгүүр санал өгсөн, системдээ харьцангуй эрсдэл багатай ажиллаж байгаа дөрвөн банкийг сонгоод  тухайн хөрөнгийг байршуулах боломжтой гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа.

-Энэ хөрөнгийг заавал арилжааны банкинд байршуулах шаардлага юунд байна вэ. Өмнө нь хадгалуулснаа буцааж авч чадаагүй тухай яриа одоо ч байгаа?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг аль болох эрсдэлгүй, өгөөж өндөртэйгөөр байршуулснаар мөнгөн хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалах, өсгөж үржүүлэх боломжтой юм.  Энэхүү чөлөөт үлдэгдлийг ямар нэгэн хөрөнгө оруулалтад байршуулахгүй хадгалаад байж болно л доо. Гэтэл энэ тохиолдолд мөнгөний ханш унах, хэрэглээний үнэ өсөх, валютын ханшийн хэлбэлзэл зэргээс шалтгаалаад  мөнгөн хөрөнгийн үнэ цэн буурах эрсдэлтэй. Тийм учраас арилжааны банкинд байршуулах нь үнэгүйдлээс хамгаалах чухал арга хэмжээ гэж үзэж болно.

Өмнө нь хэн нэгэн субъектээс санал авахгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга ч юм уу, эсвэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дангаараа шийдвэр гаргаад аль нэг банкинд тухайн мөнгөн хөрөнгийг байршуулдаг байсан. Энэ нь олон эрсдэлтэй. Наад зах нь хадгаламжийн хүү хэт доогуур байх, үйл ажиллагаа нь доголдчихсон эрсдэлтэй банкинд их хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулснаар мөнгөө буцааж авч чадахгүй эрсдэлтэй тулгарсан.

Тиймээс Мэргэжлийн хороо тал бүрээс нь авч үзээд дүгнэлт гаргасан нь өмнөх эрсдэлийг давтахгүй ач холбогдолтой юм. Нийгмийн даатгалын сан аль нэг аж ахуйн нэгж, айл өрхтэй адил хэрэглээнээсээ үлдсэн мөнгөн хөрөнгийг цаг хугацаа алдахгүйгээр, эрсдэл багатай эх үүсвэрүүдэд байршуулж өсгөж арвижуулахыг бодох нь зөв. Хуульд ч нийцнэ. Зах зээлийн зарчим, сангийн зарчимд ч нийцэж байгаа юм.

Чөлөөт үлдэгдлийг өсгөж арвижуулснаар тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгох, ирээдүйд тэтгэвэр тэтгэмжийг арай ахиу хувь хэмжээгээр олгох боломжтой болох, эрсдэл тулгарсан хүмүүст цаг алдалгүйгээр тэтгэвэр тэтгэмжийг  олгох давуу талтай.

Холбоотой мэдээ

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
ЗГ: 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ
НД-ын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж байгууллагын арилжааны банк дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатайгаар нээнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он