Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

2024/05/01

Монгол улсын хоёр дахь, мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт анхны “Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори” нээлтээ хийлээ.

“Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн хүрээнд энэхүү лабораторийг байгуулснаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын түвшин шинэ шатанд гарч байгаа талаар нээлтийн арга хэмжээнд оролцож буй эрдэмтэн судлаачид хэлж байлаа.

Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага /JICA/,  Японы эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг /AMED/, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын санхүүжилтээр Япон Улсын Хоккайдогийн их сургуулийн Зоонозын хяналтын олон улсын хүрээлэн, Сүрьеэ судлалын хүрээлэн, Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мал эмнэлгийн хүрээлэн хамтран дээрх төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү, Японы олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов.

Монгол улсад сүрьеэ, ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, хүн, малын хооронд халдвар дамжих эрсдлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтоох, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгох,  урьдчилан сэргийлэх, онош тодорхойлох зорилгоор 5 дахь жилдээ хэрэгжүүлж  буй төслийн үр дүн гарч эхэлжээ. Тухайлбал, Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори болон халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох лабораториудыг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж оношлуураар хангаж байна. Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 гаруй эрдэмтэн, судлаачид Япон улсын их сургууль, судалгааны хүрээлэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлж байгаа ажээ.

300 сая иений санхүүжилттэй “Сүрьеэ, ям өвчний хяналт” шинжлэх ухаан, технологийн төсөл /SATREPS/-ийн шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт оруулж буй хувь нэмрийг салбарын мэргэжилтнүүд байдлаар тодорхойллоо. Үүнд:

  • Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лабораторид зайлшгүй шаардлагатай мал, амьтны халдварт, зоонозын халдварт өвчний үүсгэгч, онц аюултай бичил биетэнтэй ажиллах, ялган таних, баталгаажуулах, нарийвчлан судлах боломжтой болно.
  • Онц аюултай халдварт өвчин, зоонозын халдварыг оношлох болон урьдчилан сэргийлах биобэлдмэлийг гарган авах судалгаа-шинжилгээ хийгдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх таатай орчин бүрдэх юм.
  • Мал, амьтны халдварт өвчин судлаач-шинжээчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах био-аюулгүйн баталгаат байдал хангагдана.

Холбоотой мэдээ

Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
БНСУ-д нас барсан таван гадаад оюутан тутмын нэг нь амиа хорлосон байна
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
С.Одонтуяа намын нэгдлийг хангасангүй хэмээн О.Цогтгэрэлийг шүүмжлэв
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Гадаад: Автомашины түлшний савыг дүүргэх зардал түүхэн дээд хэмжээнд хүрээд байна
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгон нэмэгдүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он