Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Тогтворжуулалтын санг тонох ажиллагаа

Сэтгүүлч: Бамбарууш 2026/09/09
2026 онд төсвийн тодотгол, 2027 төсвийн төсөл аль аль нь ирээдүйгээс хулгайлах зарчимд суурилжээ. Зайлшгүй үед, Монголын гол орлого болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үлэмж унасан үед хэрэглэх хадгаламж буюу Төсвийн тогтворжуулалтын сан гэж бий. Тус сангийн хөрөнгийг дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алт гэх мэт түүхий эдийн үнэ өндөр байх үед илүүдэл орлогыг хуримтлуулж бүрдүүлдэг. Харин  үнэ унах үед уг нөөцийг ашиглан төсвийн алдагдлыг нөхдөг. Тэгвэл нүүрс, зэс, алтны орлого түүхэнд байгаагүй өндөр байгаа энэ үед Засгийн газар Төсвийн тогтворжуулалтын сан хоослох арга эрэлхийлж байна. УИХ-аар оруулж буй 2026 оны төсвийн тодотголд энэ санг тонож, хоослохоор оруулж ирсэн.
Тус сангийн мөнгө үлдэглдэл 2021 оноос тасралтгүй өсөж, 2025 онд 2.28 их наяд, 2026 онд 3 их наяд давах хүлээлттэй байлаа. Засгийн газар энэ удаагийн тодотголоор Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 826 тэрбумаар болгож нэмэгдүүлж байгаа. Монгол Улсад байх ёстой, ирээдүйн эрсдэлээ хаах ёстой үндэсний хуримтлал нийт 3 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Гэхдээ энэ хөрөнгө зөвхөн цаасан дээр үлджээ. Өнгөрсөн жилээс  хойш эдийн засаг сайн сайхан, төрийн санг мөнгөтэй мэт харагдуулахын тулд энэ мөнгийг бүрэн идэх гэж байна.

Энэ 2026, 2027 онд мөнгөөр цалин тэтгэвэр нэмж, элдэв барилга байшин барьж төсвийг хөөсрүүлнэ. 2026 онд төсвийн тодотгол, 2027 төсвийн төсөл аль аль нь хэт үрэлгэн, үнийн өсөлтийг дэмжих замаар иргэдийн амьжиргааг дордуулах эрсдэлтэй гэдгийг төрийн болон төрийн бус байгууллагууд, хөндлөнгийн шинжээчид дуу нэгтэй анхааруулж буй. Жишээ нь, Монголбанкны холбооноос Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг УИХ энэ чигээр баталсан тохиолдолд инфляц оны төгсгөлд 18 хувь хүртэл өснө. Төсөвт болгоомжтой хандахгүй бол үнийн өсөлт үргэлжилж, 700-800 мянган хүний амьжиргаа доройтох эрсдэлтэй гэдгийг анхааруулсан. Харин эрх баригчдын хувьд эдгээр анхааруулгыг тоох шинж алга.
2026 оны төсвийн тодотголоор 1.6 их наяд төгрөг гэдэг байхгүй мөнгийг орлогодоо тусгаад байгаа. Энэ тоог төрийн өмчит компаниудаас авах ногдол ашгаар тооцоолсон. Уг нь аливаа компани ашигтай ажилласан, түүнээс  ногдол ашиг гарах эсэх нь жилийн эцэст тодорхой болох учиртай. 

Зардал талдаа өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хэмнэх бус харин ч өсгөж байгаа. Цалин, тэтгэвэр нэмэхийн тулд урсгал зардлаа 1 их наяд төгрөгөөр нэмнэ. Үр дүнд нь 2026 оны төсвийн алдагдлыг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 2 их болгож байгаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл болон 250 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулна. Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаалах хэмжээг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг энэ жилээ аргацаасан аргаар давахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Гадаад: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд сургуулиа орхих солонгос өсвөр насныхны тоо нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монголын түүхийг Японы анимейшнээр дэлхийд хүргэнэ
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ерөнхий сайдын 3.5 тэрбумын асуудлыг АН нухацтай хэлэлцэнэ
Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа
Невадагийн их сургуультай боловсрол, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ
“iPhone Duo” 1999 ам.доллар, “iPhone 18 Pro” 1199 ам.доллар, “Pro Max” 1299 ам.долларын үнэтэй
Засгийн газар нийслэлийн бондын мөнгөөр төсвийн алдагдлаа нөхөх үү
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
Гадаад: Энэ өвөл дэлхий даяар дизель түлшний нийлүүлэлт хомс хэвээр байна
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он