Сэтгэгдэл 0

Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчийн бүртгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байна.
Шалгалтын бүртгэл 2025 оны 04 сарын 20-ны 18 цагт хаагдах бөгөөд бүртгүүлэгчид дараах зүйлсийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
-Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд Боловсролын үнэлгээний төв рүү хандаж засварлуулах боломжтой.
-Бүртгэлийн хугацаанд хичээл нэмж бүртгүүлэх боломжтой.
-Бүртгэл хаах дөхөх үед систем рүү хандах хандалт маш их болж ачаалал үүсдэг тул бүртгэл баталгаажуулалтыг эрт, хариуцлагатай хийх.
Шалгуулагчид нь элсэлтийн шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
-иргэний үнэмлэх,
-бүртгэлийн хуудас,
-суудлын хуваарь,
-бүрэн дунд боловсролын үнэмлэх.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.